БУЛГАН: "Жаргалант" хотхоны шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-01 11:55:56

Булган, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Булган аймгийн ХГБХХГ-ын захиалгаар 2024-2026 оны хооронд барих хүүхдийн Жаргалант зуслангийн "Жаргалант" хотхоны шав тавих ёслол боллоо.


Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр "Төсөв төсөл" ХХК шалгарсан бөгөөд барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.


"Жаргалант" зуслан нь 2024 онд 1 тэрбум 622 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүүхдийн хоолны заал, захиргаа аж ахуйн барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд 2025-2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 хотхон барих ажээ.


Жаргалант зуслан өнгөрсөн жил 383 амрагч хүүхдүүдээ хүлээн авсан бол энэ жил зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг ээлжиндээ 90 хүүхдээр тооцоолж 7 ээлж хүлээн авах бэлтгэл ажлаа хангаад буйг ХГБХХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Одончимэг ярилаа. 










相关新闻