"Завхан" гэрэл зургийн үзэсгэлэнд гэрэл зурагчдын 50 гаруй бүтээл дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-24 14:10:55

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймагт гэрэл зургийн 7 хоногийн нээлтийн үйл ажиллагаа болж, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэжээ.


“Мongolian Photo Week-2025” үйл ажиллагааг Монгол Улсад гэрэл зургийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан энэ сарын 21-27-ны өдрүүдэд улс, орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.


Завхан аймагт гэрэл зургийн урлагийг сурталчлах, бүтээлч залуусыг дэмжих зорилготой "Мongolian Photo Week-2025” үйл ажиллагааг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн музей хамтран зохион байгуулж байна.   


Үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 30-ны өдөр хүртэл аймгийн музейд "Завхан" гэрэл зургийн үзэсгэлэнд гэрэл зурагчдын 50 гаруй бүтээл дэлгэлээ. Байгаль, цаг уурын өөрчлөлт, аж байдал, үйл ажиллагааны сонирхолтой агшин, хөрөг зураг, аяллын түүх, уламжлалт зан заншилтай холбоотой сэдэвчилсэн гэрэл зургийн бүтээлүүд тавьжээ.















相关新闻