ӨВӨРХАНГАЙ: Хүүхэд, залуусын 91 бичил төслийг 258 сая төгрөгөөр санхүүжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-15 06:21:51

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл Өвөрхангай аймагт 2020-2025 онд амжилттай хэрэгжлээ.


Төслийн хүрээнд ESEL хөтөлбөрийг долоон суманд хэрэгжүүлж, ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон Насан туршийн суралцахуйн төвийн 14-25 хүртэлх насны суралцагчид, Политехник коллежийн оюутнууд зэрэг 2200 хүүхэд, залуусын 91 бичил төслийг 258 сая төгрөгөөр санхүүжүүлсэн юм. Мөн багш нар хүүхдүүдтэй ажиллах арга барилаа дээшлүүлж, хүүхдүүд бие даах чадвар эзэмшиж, өөрийгөө илэрхийлэх чадамжид суралцсан байна.



Саяхан төслийн аймгийн зөвлөл хуралдаж, төслийн үр дүнг хэлэлцэн, багш, сурагчдын сайн туршлагыг танилцууллаа. Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх буюу ESEL хөтөлбөрийг цаашид сургууль бүр тасралтгүй хөгжүүлж, төсөл хэрэгжээгүй бусад суманд сайн туршлагуудыг түгээх, хөтөлбөрийн аргачлалыг түгээн дэлгэрүүлэх нь чухал болохыг энэ үеэр онцоллоо.



相关新闻