ЗАВХАН: Гоц мэргэн харваачдын мялаалга наадамд Архангайн харваачид тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-14 15:30:42

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймагт шагайн харвааны наадам болж 200 гаруй харваач онч мэргэнээ сорьжээ.


Улиастай сумын шагайн харвааны Жинст хайрхан багийн аймгийн гоц мэргэн цолтнуудын мялаалга харваанд 5 аймгийн 27 багийн 220 орчим харваач онч мэргэнээ сорин наадлаа.


Энэхүү наадам нь шагайн харвааны Улиастай сумын Жинст хайрхан багийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Баяржавхлан, Б.Гансүх, С.Өсөхбаяр, Б.Дагвасамбуу, Э.Золсайхан нарын таван гоц мэргэн харваачийн цолны мялаалга наадам юм.


Шагайн харвааны Жинст хайрхан баг нь 8 харваачтай. Энэ удаагийн тэмцээний онцлог нь харваачид багаараа өрсөлдсөнөөс гадна шагайн харвааны талаарх ёс уламжлал, түүхийг хүүхэд залуучууд, иргэдэд таниулах сурталчилгаа мэдээллийг өгсөн, өргөн дэлгэр наадам боллоо.


Шагайн харваа нь хүүхэд, залуусын хөгжил, соёл, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэрлэл, манлайллыг бий болгодог эртний уламжлалт наадаан, соёлын өв юм.


Тиймээс шагайн харвааны уламжлалт тэмцээн, наадам бүрийг хүүхэд залуучууд, иргэдэд шагайн харвааны өв соёлыг таниулах зорилгоор зохион байгуулдаг юм. Энэ удаагийн мялаалга наадам нь харваачдын хувцаслалт, дэг жаяг, тэмцээний үеийн ёсыг таниулахаас гадна шагайн харвааны тэмцээний нээлтийн дуу, хөгжим гээд уламжлалт өв соёлыг үзэгчдэд таниулсан наадам боллоо. Наадмыг үзэж сонирхохоор ирсэн үзэгчид үндэсний дээл хувцастайгаа ирж үзэж буй нь шагайн харвааны уламжлалт ёс жаяг дэгийг таньж мэдэж буйн сайн жишээ юм. 


Мялаалга наадмын тэргүүн байрыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, монгол улсын дархан мэргэн Бавуудоржийн Гончигзув ахлагчтай Архангай баг хүртсэн байна.


Завхан аймгийн Тэс сумын харьяат, аймгийн гоц мэргэн Дугарын Гантөгс ахлагчтай Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг, аймгийн гоц мэргэн Сосорын Бямбадорж ахлагчтай Говь-Алтай аймгийн Хан-Алтай багуудын харваачид удаалжээ.


Мөн Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, монгол улсын мэргэн Мөнхбатын Адъяабазар ахлагчтай Хантайшир багийн харваачид тусгай байрт шалгарсан байна гэж Завхан аймгийн Даян мэргэн харваачдын холбооноос мэдээлэв. 

Мялаалга наадмын тэргүүн байрыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, монгол улсын дархан мэргэн Бавуудоржийн Гончигзув ахлагчтай Архангай баг хүртсэн байна.


Улиастай сумын Жинст хайрхан багийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Баяржавхлан, Б.Гансүх, С.Өсөхбаяр, Б.Дагвасамбуу, Э.Золсайхан нарын таван гоц мэргэн харваачийн цолны мялаалга наадам


Наадмын үеэр

相关新闻