СЭЛЭНГЭ: Салхины хурд зарим үед 22-24 м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-09 19:28:11

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш шороон болон цасан шуурга шуурч, салхи секундэд 12-17 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 22-24 метр хүрч, хүчтэй салхи салхилан, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бүх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи баруун хойноос секундэд 12-17 метр. Зарим үед түр зуур ширүүсч секундэд 22-24 метр хүрч хүчтэй салхи салхилна. Агаарын температур шөнөдөө -1+4 градус, өдөртөө +4+9 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 12-17 метр. Зарим үед түр зуур ширүүсч секундэд 22-24 метр хүрч хүчтэй салхитай. Агаарын температур шөнөдөө +1+3 градус, өдөртөө +6+8 градус дулаан байна.


4 дүгээр сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11, 15-нд зарим сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 11-ндээ секундэд 10-15 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур 11, 12-нд шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан, 13-наас дулаарч шөнөдөө -2+3 градус, өдөртөө +19+24 градус дулаан байна.

 

相关新闻