БАЯН-ӨЛГИЙ: Хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалт 25.6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалтад 11 настай 2515 хүүхэд хамрагдах ёстойгоос 633 хүүхэд вакцин хийлгэж, хамрагдалт 25.6 хувьтай байна.
Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын
халдвар бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Арайгаас тодруулахад, “Хүний папиллома вирусний бага эрсдэлтэй 6 болон 11 дүгээр
хэв шинжийн вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг.
Тус аймагт умайн хүзүүний хавдар 2021 онд 7, 2022 онд 4, 2024 онд 5 тохиолдол, эм бэлэг эрхтний хавдар 2022 онд 3, 2023 онд 2, 2024 онд 3 тохиолдол бүртгэгдэж байгаа нь хавдрын тохиолдлын тоо өндөр байгааг харуулж байна. Иймд дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалтыг хийж байгаа. Энэхүү вакцины чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч нар буруу ташаа мэдээлэлд автаж, вакциныг эцэргүүцэж байгаа юм. Манай аймагт хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалтад 11 настай 2515 хүүхэд хамрагдах ёстойгоос 633 хүүхэд вакцин хийлгэж, хамрагдалт 25.6 хувьтай байгаа нь хангаллтгүй үзүүлэлт юм. ДЭМБ, ЭМЯ нь энэхүү дархлаажуулатыг эрчимжүүлэх, цаашид 11-14 насны эрэгтэй, эмэгтэй бүх хүүхдийг товлолын дархлаажуулалтад хамруулах чиглэл өгсөн ба бид 4 дүгээр сараас эхлээд 11-14 насны хүүхдүүдийг сургуулийн орчинд вакцинжуулалтын түр цэг байгуулан хамруулах ажлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаад ажиллаж байна” хэмээв.