ХӨВСГӨЛ: Мал төллөлт 0.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-31 13:42:07

Мөрөн, 2025 оны  гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 20081 малчин өрхөд 5,1 сая толгой мал хаваржиж байна.


Энэ хавар 1,9 сая хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 4000 гаруй эх мал буюу 0.2 хувь нь төллөсөн байна.


Өнгөрсөн өвөл дулаахан сайхан байлаа. Мал зутраагүй өнтэй давсан учраас төллөсөн эх мал жилбэтэй, төл бойжилт сайн байна гэдгийг Хөвсгөл аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Бямбасүрэн мэдээллээ.


Мал төллөж эхэлсэн учраас өвс, тэжээлийг Мөрөн хотод тодорхой цэгүүдэд худалдаж эхэлсэн байна.


Өвсний үнэ 5000-7000 төгрөг, ногоон тэжээл 10000 төгрөгийн үнэтэй байна.

 

相关新闻