СЭЛЭНГЭ: Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ 
                                                                    Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар суманд байрладаг хүнсний зах, худалдааны
төвд энэ сарын 24-ний
байдлаар зарим гол нэр төрлийн барааны үнэ нэмэгдсэн байна.
Тодруулбал, ямааны мах өмнөх
өдрүүдээс 4.2 хувь буюу 12000-12500, алтан тариан 1-р
гурил 1.4 хувь буюу
2350-2383, сүү 11.1 хувь буюу
4500-5000, элсэн чихэр 0.7 хувиар 4600-4633, цагаан будаа
0.9
хувь буюу 3767-3800 төгрөг болж нэмэгджээ. 
Харин үхрийн болон
хонины мах, А-80, А-92, дизель түлш зэрэг барааны үнэ
тогтвортой байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    