СЭЛЭНГЭ: Нэгж га талбайгаас хамгийн их ургац авсан, шилдэг татвар төлөгч амжилтын эзэд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 24 /МОНЦАМЭ/.
Сар
шинийн босгон дээр Улсын хошой аварга тариаланч хамт олноор шалгарсан Сэлэнгэ
аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Арвин бэлчир” ХХК-ийн хамт олны
шагналыг Сангийн сайд Б.Жавхлан, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон нар өнөөдөр
гардуулан өглөө.
"Арвин бэлчир" компаниа 2008 онд
байгуулжээ. Өнөөдөр тус компани 2400 га эргэлтийн талбайд үр тариа,
тэжээлийн ургамал тариалж, 20 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж
байна.
Хошой аваргын титмээ гардаж буй тус компанийнхан 2017 онд Улсын аварга тариаланч хамт олон болж байжээ.
Тус компани 2024 онд 1200 га талбайгаас 2100 тонн ургац хураан авч, нэгж га талбайгаас хамгийн их ургац авсан аж ахуйн нэгжээр шалгарсан төдийгүй шилдэг татвар төлөгч юм.
Мөн "Хүнсний хангамж,
аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан
оролцож, газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай
нэвтрүүлсэн байна.
Түүнчлэн боловсруулах үйлдвэрлэлийг чанартай түүхий эдээр хангаж, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амаа хангах үйлсэд сэтгэл, зүтгэлээ зоиулж яваа хамт олон юм.