СЭЛЭНГЭ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-13 15:41:02

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний дотроос үхрийн махны үнэ нэмэгдсэн байна.

 

Тодруулбал, бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад үхрийн мах 16500-17000 мянган төгрөг болж 3.0 хувиар нэмэгдсэн байна.

 

Бусад бүтээгдэхүүн болох хонины мах (кг) 15000, Алтан тариан 1-р гурил (кг) 2350, сүү (л) 4200, цагаан будаа (кг) 3767, элсэн чихэр (кг) 4600, ямааны мах (кг) 12500, А-80, А-92 түлш 2500, дизель түлш 3480 төгрөг буюу үнэ тогтвортой байна.

相关新闻