СЭЛЭНГЭ: Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд иргэдээс санал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 26 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
Ж.Сайнцог, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
төслийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд
танилцуулж, хэлэлцүүлэхээр өргөн барилаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
төсөлд иргэдээс санал авахдаа аймгийн
удирдлагууд бичлэн сумдад ажиллахын зэрэгцээ цахимаар
иргэдийн саналыг авсан байна.
Тодруулбал, цахим санал
асуулгад аймгийн 17 сум, 6 тосгоноос нийт 872 иргэн санал, хүсэлтээ
ирүүлжээ.
Эдгээрийн 26 хувь нь инженерийн шугам сүлжээ, 22 хувь нь боловсрол, 14.2 хувь нь
авто зам, 11.8 хувь нь эрүүл мэнд, 25.7 хувь нь бусад салбарт байгаа
юм.
Харин аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын баг сумдад ажиллаж нийт 1148 иргэнээс санал хүсэлтийг нь авсан байна.
Ирүүлсэн саналын 14 хувь нь хөдөлмөр эрхлэлт, 16 хувь нь эрүүл мэнд, 11
хувь нь нийгмийн хамгаалал, 15 хувь нь төсөв санхүү, 14 хувь нь байгаль орчин,
8 хувь нь аялал жуулчлал, 8 хувь нь засаглал, 12 хувь нь хөдөө аж ахуй, 2 хувь
нь бусад салбарт байна.
Төсөлд дөрвөн бүлгийн 18 дэд бүлэг, 170 зорилттой Монгол
Улсын
урт, дунд хугацааны
хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын
Ерөнхийлөгч, УИХ,
Засгийн газрын бодлого шийдвэртэй уялдаж боловсруулсан
байна.
Хөтөлбөрийн төсөлд сумдад нэр заагдаж орсон 17 зорилт
байгаа. Эдгээр зорилтуудын хэрэгжилт, үр дүнг тооцохоор нийт 237 шалгуур
үзүүлэлтийг боловсруулан тусгажээ.
Бүлгээр нь авч
үзвэл:
1. Бүсчилсэн хөгжлийн бодлого /17 зорилттой/
2. Хүний хөгжлийн бодлого-64 зорилт хэрэгжихээс
- боловсрол-14
- соёл урлаг, үндэсний өв заншил-12,
- эрүүл мэнд-12,
- биеийн тамир спорт-7,
- хүүхэд, залуучууд, гэр бүл-9,
- хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, даатгал-7
3. Эдийн засгийн бодлого-50
- Хөрөнгө оруулалтын салбарт-9
- Дэд бүтцийн салбарт-15
- ХХАА-н салбарт-14
- Байгаль орчин, уул уурхай, ногоон хөгжил-6
- Аялал жуулчлалын салбар-2
- Төсөв санхүүгийн бодлого-4
4. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого-40
- Цахим засаглал-15
- Төрийн албаны шинэчлэл-12
- Хүний эрх, авлигагүй засаглал-3
- Амар тайван аюулгүй орчин-5
- Батлан хамгаалах-6
- Төрийн байгууллагын барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэлт-9 нийт 170
зорилттой хөтөлбөрийн төсөл боловсруулж, аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар
хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.