ОРХОН: “Уран эгшиг” сургуулийн сурагч Э.Анужин “Спортлог сурагч” алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-08 14:03:47

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” ерөнхий боловсролын дунд сургууль 1-12 дугаар ангийн 460 гаруй сурагчтай.


Эдгээр сурагчид урлаг, спортын аль нэгэн төрлөөр дагнан дугуйлан секцдээ хамрагдан ерөнхий боловсролын эрдэм мэдлэгээ давхар эзэмшиж байна.


“Уран эгшиг” сургууль 3 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймаг, орон нутгаас дэмжин ажилласны үр дүнд сургуулийн өргөтгөлийн барилга их засварыг орон нутгийн төсвийн 1,3 тэрбум төгрөгөөр хийж, 2023 онд ашиглалтад оруулаад байгаа юм.


“Уран эгшиг” сургууль бага ангийн сурагчдад Ерөнхий боловсролын суурийг тавихад нь анхаардаг бол 5-р ангиас нь эхлэн хүүхдүүд урлагийн 13 төрлөөс сонгон суралцаж байна.


Хүүхдийг өсвөр насанд нь урлаг, спортоор хичээллэхийг дэмжиж урлагийн сургууль байгуулсны үр дүнд тус сургуулийн сурагчид эхнээсээ амжилт гаргаж эхэлжээ.


Тухайлбал “Уран эгшиг сургуулийн 10а ангийн сурагч Э.Анужин 2024 онд гаргасан амжилтаараа Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Спортлог сурагч алтан медаль, таеквондогийн спортын 1-р зэрэг хүртсэн байна.

 




相关新闻