ОРХОН: Галлагаатай уурын зуухыг цогцоор нь хийн системд шилжүүлэх ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-26 16:43:28

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нүүрсэн галлагаатай уурын зуухыг хийн зуухаар солих төслийг аймгийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуульд амжилттай хэрэгжүүлж дууслаа.


Орон нутгийн төсвийн 715 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэхүү төслийг “Горгаз” ХХК, Япон улсын “Кюүшюү олимпиа когёо” ХХК-тай хамтран гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өгөв.


Орхон аймгийн хэмжээнд нүүрсэн галлагаатай 4 том уурын зуух бий.

Үүний нэгийг хийн системд шилжүүлснээр тухайн бүсэд амьдарч буй айл, хүүхэд, залуучуудад цэвэр орчин бүрдэж байгаа юм.

Судалгаагаар төслийн үр дүнд агаар орчин, хөрсийг бохирдуулагч нүүрс, үнс тортог, нарийн ширхэгтэй тоос, тоосонцрын хэмжээ 100 хувь, хүхэрлэг хий, азотын хий 98 хувь буурсныг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна. Орон нутагт нүүрсэн галлагаатай уурын зуухыг цогцоор нь хийн системд шилжүүлэх ажлыг эхлүүлсэн анхны аймаг боллоо.


相关新闻