ДОРНОГОВЬ: Албан хэрэгцээнд ашиглах автомашинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-16 16:46:27

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ерөнхий боловсролын зарим сургууль хүүхэд зорчих стандартын шаардлагад нийцсэн автобустай болжээ.


Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Сайншанд сумын ерөнхий боловсролын таван сургуульд тус бүр нэг автобусыг шийдвэрлэсэн бол Айраг, Алтанширээ, Мандах, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машиныг гардуулсан байна. Дээрх автомашиныг улсын төсвийн нийт 962.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн аж.


Албан хэрэгцээнд ашиглах авто машинтай болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шүуурхай хүргэх, алслагдсан багт хүрч ажиллах боломжтой болжээ.  Дээрх автомашиныг Улсын Их хурлын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гардуулсан байна.

相关新闻