ГОВЬ-АЛТАЙ: Сонгуулийн санал хураалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-11 07:47:41

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн мэдээгээр сонгогчдын нэрсийн жагсаалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд 37508 сонгогч бүртгэгдсэн байна.


Тус аймгийн хэмжээнд 88 хэсгийн хороо, санал авах байр ажиллаж байгаа бөгөөд хэсгийн хороодод нийт 1200 орчим төрийн албан хаагч ажиллаж байна.


Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 29 мандатын төлөө  МАН-29, Ардчилсан нам-29, Иргэний зориг, ногоон нам-1, ХҮН нам-3, бие даагч 1 нэр дэвшиж байна. Тодруулбал, тус аймагт нийт дөрвөн намаас нэр дэвшүүлсэн 62, 1 бие даагч, нийт 63 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар аймгийн сонгуулийн хорооноос бүртгэжээ. Нийт нэр дэвшигчийн 14 нь буюу 22,2 хувь эмэгтэй, 49 нь буюу 77.8 хувь нь эрэгтэй нэр дэвшигч байгаа юм.


Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 562 сонгогч  545 сонгогчийн саналыг 105 чиглэл маршрутаар 105 зөөврийн хайрцгаар 2024.10.10-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд 97,0 хувийн ирцтэйгээр авлаа. 17 сонгогч хаяг дээрээ байгаагүй тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. 


Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалт аравдугаар сарын 11-ний өдөр 7:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

相关新闻