“Самсунг” компани Вьетнамд ОЛЕД дэлгэцийн үйлдвэр барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-09-23 14:30:27

ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 23 /Reuters/. Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Самсунг” компани Вьетнамд OLED дэлгэцийн үйлдвэр барихад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Вьетнамын хойд хэсэгт одоо ажиллаж байгаа "Самсунг"-ийн үйлдвэрийн ойролцоо үйлдвэрлэл явуулах ажээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Вьетнам улс технологийн компаниудын үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс болоод байгаа билээ. Тухайлбал, "Самсунг"-ийн зургаан үйлдвэр, мөн судалгаа, хөгжлийн төв энэ улсад байрладаг. Тус корпорацын Вьетнамд оруулсан нийт хөрөнгийн хэмжээ 22.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.


"Самсунг" компанийн үйл ажиллагааны ашиг хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 дахин нэмэгдсэн тухай өнгөрсөн сард мэдээлсэн. Дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд олсон үйл ажиллагааны ашиг нь 10.4 их наяд вон (7.5 тэрбум орчим ам.доллар) болжээ. 2023 оны хоёрдугаар улиралд энэ үзүүлэлт 668 тэрбум вон буюу 487 сая ам.доллар байв.



相关新闻