Хятадын талд тагнуул хийсэн ТТГ-ын ажилтан асанд ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-12 17:33:31

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Хятадын талд тагнуул хийсэн гэм буруугаа хүлээсэн АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ ажилтан асанд 10 жилийн хорих ял оноолоо гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.


Өдгөө 71 настай Александр Юк Чин Ма үндэсний батлан ​​ хамгаалахын мэдээллийг цуглуулж, Хятадад дамжуулахаар завдсан гэм буруугаа хүлээснийхээ хариуд өнгөрсөн тавдугаар сард прокурортой тохиролцоонд хүрсэн гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсан байна.


ТТГ-т 1982-1989 онд ажиллаж байсан Ма мөн тус байгууллагад ажиллаж байсан хамаатныхаа хүнтэй /өдгөө нас барсан/ хуйвалдаан зохиосон байна. Тэд 2001 оны гуравдугаар сард Хятадын тагнуулын ажилтнуудтай холбогдон батлан ​​хамгаалахын салбарын их хэмжээний нууц мэдээллийг хүлээлгэн өгснийхөө хариуд 50 мянган ам.доллар авсан гэж тус яам мэдээлжээ.  



相关新闻