Солонгосын соёлын өдрүүдийг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. НЗДТГ, НАЖГ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран энэ сарын 30-наас есдүгээр сарын нэгний өдрүүдэд “Солонгосын соёлын өдрүүд-2024”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Соёлын өдрүүдэд
оролцохоор БНСУ-ын Хойд Гёнсан, Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25
компани хүрэлцэн ирэхээс гадна Монголд
үйл ажиллагаа явуулж буй хоол
хүнс, гоо сайханы үйлчилгээ
эрхлэгч 58 аж ахуй нэгж байгууллага оролцож үйлчилгээ үзүүлнэ. Энэ үеэр Солонгос үндэсний бүжгийн “Юн Мён
Хва” хамтлаг, амьд хөгжмийн "НУМҮРИ" хамтлаг уран бүтээлээ толилуулах
юм. Мөн Солонгос ардын
урлагийн тоглолт, үндэсний электрик
хөгжмийн тоглолт, жинду
бөмбөрт бүжиг, таэквондогийн
үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэр болох юм. Түүнчлэн K-POP
бүжгийн тоглолт, гудамжны
бүжгийн үзүүлбэр, “OPEN MIC”
тэмцээн, хурдан идэх тэмцээн зохион
байгуулна.
Ташрамд сонирхуулахад, зохион байгуулагчид талбайд хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар, БНСУ-руу зорчих хоёр талын тийзний сугалааны тохирлын азтан тодруулах аж.