ЗАВХАН: Отгонтэнгэр орчимд байж болох ургамлын 7 овог бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-23 13:07:02

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ургамлын төрөл зүйлийн судалгааг хэсэгчлэн хийж байна.

Судалгаагаар Отгонтэнгэрийн дархан цаазат газарт 93 төрөл, 164 зүйл ургaмaл бүртгэгдсэнээс 7 зүйл нь нэн ховор ургамал байна. Дархан цаазат газарт хонин aрц, ямaaн сэрдэг, алтaнгaгнуур, том нaвчит дэгд, вaнсэмбэрүү, шaр бэрээмэг, монгол хундaгaнa, гэсэн 6 зүйл нь ховор ургaмaл юм.


Өлчир дэгд, бaйгaлийн бaнздоо, эмийн бaмбaй, Сибирь хундaгaнa, ягaaн цээнэ, ацaн aжигaнa гэсэн 77 зүйл эмийн ургaмaл ургaж байна.

Отгонтэнгэр уулын нөмөрт өндөр уулын нугa зонхилж түүний бүрэлдэхүүнд бушилз, улaлж хоёр голлон aлaг өвс холилдож ургaдаг. Энд өндөр уулын тундр тaрхaхын зэрэгцээ нaмaгжсaн бaйдaг. Мөн тaгийн нугa ургaмлaaр төдий л элбэггүй, төрөл зүйл нэлээд олон, бушилз хaaяaгүй ургана. Уулын aр шинэсэн ойгоор бүрхэгдсэн бaйдаг учраас гaднa ян сaрьдaгуудын оройд таван зүйл aрц ургaдaг. Эдийн засгийн ач холбогдолтой нэрс, аньс, улаалзгана, чонын элэг зэрэг бутлаг ургамлууд ургадаг. Ойн хөрсөнд хойд тайгын экосистемийн төлөөлөл болох олон төрлийн ургамал ургаж байна.

1997 онд хийгдсэн судалгааны явцад бүртгэгдсэн 56 зүйлийн ургамлыг бүртгэж программд тэмдэглэлээ.


Мөн Хангайн нуруунд хийгдсэн бусад судалгааны ажлуудтай харьцуулан үзэхэд Отгонтэнгэр орчимд байж болох 7 овог бүртгэгдээгүй байгаа бөгөөд цаашид  40 гаруй зүйл ургамлыг шинээр олж бүртгэх боломжтой байгаа юм.


Судалгааны жагсаалтаас үзвэл эмийн ургамал 20 зүйл, нэн ховор 5 зүйл, ховор 6 зүйл ургамал байна. Отгонтэнгэр орчмын байгалийн ургамлын тухай мэдээллийн санг бүх бололцоот хэлбэрээр бүрдүүлэх, үүний тулд цаашид мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажил шаардлагатай гэж дүгнэсэн.

Мөн манай хамгаалалтын захиргааны харьяанд байдаг Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт хэсэгчлэн судалгаа хийсэн. Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар нь ургамлын аймгийн хувьд харьцангуй баялаг, ургамлын хувьд хойд тайгын, ойт хээрийн, түүнчлэн төв Азийн тал нутгийн болон өндөр уулын ургамал ургадаг.


Нийт гурван хүрээ, 2 анги, 55 овог, 168 төрлийн 338 зүйлийн цоргот ургамлыг бүртгэсэн байна. 122 зүйлийн эмийн болон хүнс, техникийн зориулалттай ашиглагддаг зүйлүүд бүртгэгдсэн байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас онцлов.

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны

мэргэжилтнүүд судалгаа хийж байна


Хонин арц, Хангайн нурууны Отгонтэнгэр орчимд ургах хонин арц нь нэн ховор ургамал бөгөөд их хэмжээгээр түүхийг хориглодог


Үхэр дэгд нь эмийн ургамал, Ойн хаяа, шугуйгаар голлож ургадаг навч том бөгөөд гонзгой далбагар,

хөх цэцэгтэй дэгдтэн овгийн ургамал юм.

相关新闻