ЗАВХАН: Нуур тойрмын эзлэх талбай багасжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймаг нь Монгол Улсын нийт гадаргын усны нөөцийн 0.12 хувь, хөрсний усны 0.16 хувийг бүрдүүлж байна.
Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу
81045 га талбайг усны сан бүхий газар эзэлдэг. Үүнээс 63.4 хувь буюу 51045
га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлж байна. 2024 оны байдлаар гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт
ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар
буюу 0,63 хувиар багассан тухай Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас танилцуулав.
Завхан гол
Байгаль орчны яамны гаргасан судалгаагаар Завхан аймаг гадаргын усны сүлжээ ихтэй боловч цэвэр усны нөөц, Монгол Улсын хэмжээнд гадаргын болон гүний усны нөөцөөр бага аймагт багтдаг.
Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны хар нуур

Эх оронч Тэс гол, гацууран шугуй. Тэс сумын нутаг.