ГОВЬ-АЛТАЙ: Аянга цахилгаантай аадар бороо орохыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө ширүүсэх ба ихэнх хугацаанд 7-12 метр хүрч ширүүснэ.
Иймд гэнэтийн хүчтэй аадар борооны үеэр аянга цахилгаан, салхины хурд огцом ширүүсэх зэрэг хавсарсан аюулт үзэгдэл ажиглагддаг тул иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хэрэглэж хэвшихийг анхаарууллаа.