Монголын арьсан урлагийн уран бүтээлчид Япон улсыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн зургаан уран бүтээлч олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнд оролцохоор Япон улсыг зорих гэж байна.
Японы арьсан урлагийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг
энэхүү уралдаант үзэсгэлэн энэ сарын 25-наас 7 дугаар сарын 5-ныг хүртэл
үргэлжилнэ.
Уралдаант үзэсгэлэнд зургаан уран бүтээлч анх амжилттай оролцсоноос МУЭ-ийн гишүүн Н.Мөнхтуул тусгай байр, Э.Амарзаяа шинэ санаа шагнал хүртсэн бол 2024 оны хоёр дахь удаагийн үзэсгэлэнд МУЭ-ийн гишүүн, “Монгол марк” ХК-ийн ерөнхий зураач Г.Баттөр, МУЭ-ийн гишүүн, “Hun art “брэндийг үүсгэн байгуулагч Ч.Энхтүвшин, МУЭ-ийн гишүүн Г.Бурмаа, Унгар улсад сурч байгаа МУЭ-ийн гишүүн Ц.Солонго, МУЭ-ийн гишүүн Б.Мөнхтуул, МУЭ-ийн гишүүн Э.Бямбабаяр нар арьсан бүтээлээрээ оролцож байна.
Түүнчлэн Монгол, Япон Улс соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн урилгаар анх удаа Монгол Улсад хамтарсан үзэсгэлэнг товлоод байна. Энэ хүрээнд Японы арьсан урлагийн нийгэмлэгийн тэргүүн Мацуда Мичико гурван бүтээлчийн хамт ирэх наймдугаар сарын 14-21-нд Монголд айлчлан ирж Монгол-Япон арьсан урлагийн хамтарсан томоохон үзэсгэлэн, сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Японы олон улсын үзэсгэлэнд арьсан урлагийн уран бүтээлчид
хоёр дахь удаагаа оролцож буй юм.
Г.Бурмаа "Өөрийгөө эрэлхийлэгч"
Г.Баттөр "Ногоон морь"
Ч.Энхтүвшин "Зэв"
Б.Мөнхтуул "Хүн"
Ц.Солонго "Өвөг дээдс"