Н.Модигийн тэргүүлсэн эвсэл олонхын суудал авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-06-05 09:26:45

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны зургаадугаар сарын 5 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон түүний Бхаратия Жаната намын тэргүүлсэн Үндэсний ардчилсан эвсэл парламентад олонх болсныг мягмар гаргийн орой танилцуулсан сонгуулийн албан ёсны дүн харууллаа.


Цөөн хэдэн тойргийн дүн зарлагдаагүй байгаа энэ үед “Бхаратия Жаната болон түүний холбоотнууд нийлээд 272 суудал авснаар 543 суудалтай парламентад олонх болох нөхцөл бүрджээ.  


Бхаратия Жаната дангаараа 224 суудал аваад байгаа нь тус намыг хамгийн том нам хэвээр байгааг харуулсан боловч 2014, 2019 оны сонгуулийнхтай адил дангаар олонх болж чадаагүй байна. Үндэсний ардчилсан холбоог сонгуулийн эцсийн дүнгээр 293 суудал авна гэж таамаглаж байна.


Сөрөг хүчний гол нам болох Үндэсний конгресс намын хувьд 88 суудал аваад байгаа бөгөөд 2019 оныхтой харьцуулахад парламентын суудлын тоогоо хоёр дахин нэмэгдүүлэх магадлалтай байна. Харин Энэтхэгийн үндэсний хүртээмжтэй хөгжлийн холбоо нийт 233 суудал авах төлөвтэй байна.


Ингэснээр Н.Моди Жавахарлал Неругаас хойш парламентын сонгуульд гурав дахь удаагаа дараалан ялсан Энэтхэгийн анхны удирдагч болох хэдий ч энэ удаа Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа хамгийн хүчтэй сөрөг хүчинтэй тулгарахаар болж байна.

相关新闻