ЗАВХАН: 100 автомашины зогсоолтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастайд байрлах Автотээврийн төвийн
дэргэд 100 автомашины зогсоол барина.
Арц суурь-Улиастай-Алтай-Бургастай, Мөрөн-Улиастай, Алтай-Бургастай гээд аймгууд төдийгүй хойд
урд хөрш, Ази Европыг холбосон авто замууд Завхан аймгийн төвөөр дайрна.
Улиастай хот тээвэр логистикийн нэгэн чухал төв болон хөгжинө. Тиймээс аймгийн Автотээврийн төвийн дэргэд олон улсын жишигт нийцсэн 5000 м.кв 100 автомашины зогсоолыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн тухай Зам тээврийн хөгжлийн яамны сайд Улиастайд ажиллах үеэрээ мэдээлсэн.
Авто зогсоолын зураг төслийг хийж
эхэлсэн байна. Энэ сард зогсоолын ажлыг шуурхай эхлүүлж иргэд, зорчигчид аюулгүй
тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Авто зогсоолтой болсноор хот хоорондын болон сум хоорондын ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ сайжирна. Зогсоолыг цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байгуулах учир төв цэнгэлдэх хүрээлэн байнгын ашиглалттай болно гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.