ОРХОН: Жаргалант сум “Ахмад, залуучуудын ордон”-той боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-11 13:43:59
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/ Жаргалант сум улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ахмад, залуучуудын ордонтой боллоо.


Гурван давхар энэхүү барилга нь хурлын танхим, чийрэгжүүлэлтийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөөтэй бөгөөд ахмад, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх бүхий л боломжоор хангасан бүтээн байгуулалт болсон гэж сумын Засаг дарга Б.Зоригтбаяр хэллээ.


Жаргалант сум нь 1987 онд байгуулагдсан. Өдгөө 3000 гаруй хүн амтай. Улсын тэргүүний сумын нэг юм. Нийт хүн амын дийлэнх нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг. Орхон аймгийн төвөөс 15 км зайтай.


Хүн ам цөөн ч нийгмийн бүх төрлийн үйлчилгээ нэг дор төвлөрсөн, дэд бүтэц сайн хөгжсөн давуу талтай.

Шинээр ашиглалтад орсон ахмад, залуучуудын ордонд тус сумын 500 гаруй ахмад үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

 

 

 

 

相关新闻