СҮХБААТАР: Төрийн албаны шалгалтад орсон 61 хүнээс 8 нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-14 12:20:54

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад Сүхбаатар аймагт 83 иргэн орохоор бүртгүүлснээс 61 нь хамрагдаж, шалгалт 73,49 хувийн ирцтэй болжээ. Нийт оролцогчийн 13,11 хувь буюу найм нь шалгалтдаа тэнцжээ.

 

Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл тус шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд дөрвөн ээлжээр амжилттай зохион байгуулсан байна.


Оролцогчдоос ерөнхий мэдлэгийн шалгалтад 28, монгол хэл бичигт 23, дүн шинжилгээ хийх чадварт найман иргэн тэнцсэн байна. Ерөнхий үзүүлэлтээр нийт оролцогчоос найм нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгджээ.  

 

Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангахад чиглэсэн төрийн албаны ерөнхий шалгалтыг өчигдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан. 2024 оны нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4259 оролцохоор бүртгүүлсэн байна.

 

相关新闻