СҮХБААТАР: Малын тоо толгой 16.9 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг танилцууллаа. Аймгийн
мал сүрэг өмнөх оноос 16.9 хувиар буурсан байна.
Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймаг 2023 оны эцэст
нийт 3.9 сая толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхоос 785.3 мянган толгойгоор буюу 16.9 хувиар буурсан үзүүлэлт
юм.
Аймгийн
хэмжээнд Эрдэнэцагаан сумын малын тоо толгой өмнөх оноос 21.9 мянгаар өссөн ба адуу, үхэр, ямааны тоогоор аймагтаа тэргүүлж байна. Мөн Сүхбаатар сум хонины тоогоор, Түвшинширээ сум тэмээний тоогоор тэргүүлсэн хэвээр байна.
Харин
Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Баруун-Урт сумын малын тоо өмнөх оноос 19.5 мянгаас 141.6 мянган толгойгоор
буурчээ.