Монгол, Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловт баяр хүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой энэ сарын 23-нд танилцах уулзалт хийв.
Тэрбээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, комиссын өмнөх хурлуудаар талуудын гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Ө.Энхтүвшин Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, хоёр улсын харилцаанд тулгамдаж буй шийдэл хүлээсэн асуудлыг талуудын эрх ашигт нийцүүлэн дэс дараатай шийдвэрлэхэд тэргүүн ээлжинд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.
