БАЯНХОНГОР: Мөсний зузаан харилцан адилгүй, даац нь бүрэн бэхжээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Гол нууруудын мөсөн бүрхүүл нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, даац нь хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
Тодруулбал, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Баянхонгор сумын Түйн голын усны түвшин 54см, Богд сумын Түйн голын усны тувшин 94см, мөсний зузаан 10см. Шаргалжуут гол усны түвшин 82см, мөсний зузаан 35см байна.
Хангайн нуруунаас эхтэй Галуут сумын Цагаантуруут ёроолдоо хүртэл хөлдсөн. Заг гол усны түвшин 282см, Байдраг усны түвшин 53см, мөсний зузаан 26см. Байдраг-Баянбүрд усны түвшин 94см, мөсний зузаан 1148см байгаа бол Гурванбулаг сумын Шар-Ус ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 10см. Хөх нуур усны түвшин 120см, мөсний зузаан 45см байгаа аж.
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг холбогдох албанаас анхаарууллаа.