ЗАВХАН: Хүн амын нягтрал нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Тус аймаг баруун бүсэд харьцангуй
олон хүн амтай, суурьшлын хувьд нягт хэдий ч хотжих явц эрчимтэй биш байна.
Аймгийн хүн амын нягтралын өөрчлөлтөд дотоод шилжих
хөдөлгөөн ихээхэн нөлөөлсөн байна. Аймгийн төвийн боловсрол, эрүүл мэнд, ажлын
байр, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгмийн салбарын хөгжил хөдөөгөөс илүү
байгаа.
Гэсэн хэдий ч төв зам дагуух Тосонцэнгэл, Их-Уул сумын ажлын байр, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгмийн салбарын хөгжил нь бусад сум болон аймгийн төвөөс илүү байна.
Энэ нь шилжин ирэгсдийг татаж, аймгийн хүн амд тухайн сумдын хүн
амын эзлэх хувийн жинг өсгөжээ.
Хүн амын нягтрал хамгийн их нь Улиастай
сумаас гадна Тэс сум юм. Тэс сум /нэг
километр квадрат нутаг дэвсгэрт 3.2 хүн/, Тосонцэнгэл сум /нэг
километр квадрат нутаг дэвсгэрт 1.8 хүн/ нягтрал бусад сумаас их байна.
Харин Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Ургамал, Отгон, Алдархаан, Цагаанхайрхан суманд 0.3-0.5 хүн байгаа нь бага буюу сийрэг нягтралтай байна.
Аймгийн хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг
дэвсгэрт 0.9 хүн ногдож байсан бол 2010 онд 0.8 хүн 2020 онд 0.9 болж өссөн нь
үндэсний түвшинд хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө юм гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс
мэдээлэв.