"Хэрвээ би Засаг дарга байсан бол..." санал асуулга явагдаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН2016 оны 3-р улирлын "Хүүхдийн асуудал сонсох өдөр"-ийг “Аймгийн Засаг дарга ба Хүүхэд” сэдвээр 9 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Тиймээс сурагчид, хүүхэд, өсвөр үеийнхнийг “Хэрвээ би Засаг дарга байсан бол... ” саналаа ХГБХХ-ийн фэйсбүүк болон цахим хаяг, хүүхдийн найз 70343389 утсаар өгч, санал асуулгад идэвхтэй хамрагдахыг Булган аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хамт олны зүгээс уриалж байна. Энэхүү арга хэмжээг Аймгийн Засаг даргын ахалсан Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын алба ХГБХХ хамтран зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд энэхүү арга хэмжээнд хүүхдүүд маш идэвхтэй оролцдог байсан. Тэдний дийлэнх нь "Хүүхдүүдийг цагаа зөв боловсон өнгөрөөх аюулгүй, эрүүл орчин бий болгож өгөхийг, аймгийн хүүхдийн "Жаргалант" зусланг дахин сэргээж өгөх, ном сурах бичгийг хүрэлцээтэй болгох" зэрэг саналуудыг тавьж байжээ.
Булган аймгийн Засаг даргын 2009 оны 381-р захирамжийн дагуу “Хүүхдийн асуудал сонсох өдөр”-ийг улирал бүрийн сүүлийн 7 хоногийн даваа гарагт зохион байгуулдаг уламжлалтай болоод байгаа юм.
П.Батням