“Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны ажлын тайланг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-01 09:49:52

Улаанбаатар, 2023 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 


Хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн байдал, Өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар тус тус хэлэлцэх юм. 


Нийт 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

相关新闻