Буриад Улсын уран бүтээлчид ардын дуу, бүжгийг орчин үеийн урлагтай хослуулан толилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-10-24 11:38:36

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй тус улсын төр, засгийн төлөөлөгчид манай улсад ирж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаанд оролцож байна.


Буриад Улсын Засгийн газрын төлөөлөгчид Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүдийн хүрээнд Соёлын төв өргөөнд энэ сарын 23-нд болсон Буриад Улсын ардын болон сонгодог урлагийн тоглолтын нээлтэд мөн оролцлоо.  


Тоглолтоор Буриад Улсын үндэсний дуу, бүжгийн Байкал чуулгынхан уран бүтээлээ монгол үзэгчдэд толилцуулж, мөн ардын дуу, бүжгийн “Забава” театрын уран бүтээлчид бүжгэн цоморлигоо тогловБуриадын уран бүтээлчид ардын дуу, бүжгийг орчин үеийн хэв маягтай хослуулсан контемпорари бүтээлээр ОХУ төдийгүй олон улсад танигддаг болсныг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаева концертыг нээж хэлэхдээ онцолсон юм.


Тоглолтод Буриадын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон 90 жилийн түүхтэй, ЗХУ-ын Ардын жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит Буриад Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид “Үзэсгэлэнт Ангара”, “Цөмөөхэй” балетын “Ягаан вальс”-ын хэсгээс бүжиглэж, тус театрын дуурийн шилдэг дуучид болон симфони найрал хөгжим тоглолоо. Мөн М.Жапхандаевын нэрэмжит Буриад Улсын циркийн жүжигчид Дагинас циркийн шоу үзүүлсэн юм.


Буриадын уран бүтээлчид ардын дуу, бүжгийг орчин үеийн хэв маягтай хослуулсан контемпорари бүтээлээрээ ОХУ төдийгүй , олон улсад танигддаг болжээ. 



Тоглолтод ЗХУ-ын Ардын жүжигчин, алдарт сопрано Галина Шойдогбаева дуулж, ОХУ-ны Ардын жүжигчин, багш Дарима Линховоин концертмейстерээр оролцлоо. Мөн Буриад Улсын Ардын жүжигчид Бадма-Ханда Аюшеева, Ардын жүжигчин Намхайн Мунхзул, Лия Балданова, Булыт Раднаев, Гавьяат жүжигчин Чингис Раднаев, Мэдэгма Доржиева, ОХУ-ын Гавьяат жүжигчин Билигма Ринчинова, дуучин Самбуу Батчимэг, Жамсо Бамбагаев болон Орчин үеийн бүжгийн Харах мэлмийн өнцөг театр, Ардын дуу, бүжгийн Наадгай театр, Буриадын циркийн сургуулийнхан нийт 170 гаруй уран бүтээлч монголчуудад уран бүтээлээ толилуулав.


Буриадын дуучид, бүжигчид үүний өмнөх өдөр Төв аймгийн Засаг даргын даргын урилгаар тус аймгийн “Монгол Туургатан” театрын уран бүтээлийн улирлын нээлтэд оролцож уран бүтээлээ тус театрынхантай хамтран толилуулсан юм. Энэ үеэр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театр, Д.А.Дылыковын нэрэмжит Буриадын УДБЭТ хооронд "Хамтран ажиллах санамж бичиг" байгууллаа.


Гэрэл зургуудыг Т.Чимгээ

相关新闻