Буриадын гавьяатууд Монголын тайзнаа тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь жилийн хүрээнд ОХУ-ын Буриадын гавьяатууд Монголын үзэгчдэд уран бүтээлээ хүргэнэ.
Тодруулбал, Буриадын Үндэсний дуу, бүжгийн «Байкал» театрынхан, Ази-Номхон далайн бүстээ Буриадын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон 90 жилийн түүхтэй, ЗХУ-ын Ардын жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит Дуурь, бүжгийн эрдмийн театрын жүжигчид, М.Жапхандаевын нэрэмжит Буриадын циркийн жүжигчид ирэх аж.
Уг тоглолтыг Буриадын тэргүүн, Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов нээх аж. Тоглолтод 100 жилийн түүхт Буриад улсын өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван үеийн шилмэл уран бүтээлчид Монголын үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаах нь ээ. Тоглолт энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд болно.