“Асарын өндөр” нийслэлийн үзэгчдийн мэлмийг баясгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-10 12:59:07

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг Улаанбаатар хотноо тоглохоор болжээ.


Тодруулбал, энэ сарын 28-наас эхлэн дөрвөн өдөр “Корпорейт конвеншн центр”-ийн их танхимд үзэгчдийн хүртээл болгох аж. Зохиолч Б.Цогнэмэхийн зохиолоор бүтсэн энэхүү түүхэн жүжгийн гол дүр болон Хасуны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин М.Тогтохжаргал амилуулах юм байна.


Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Огторгуйн цагаан гарьд сантай хамтран аймгийнхаа 100 жилийн ойд зориулан туурвисан уг бүтээл өнгөрсөн долдугаар сард Завхан аймагт нээлтээ хийсэн. Соёл урлагийн салбарт төр, хувийн хэвшил хамтран ажиллаж ард түмнийхээ оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж буйгаараа онцлог юм. 

相关新闻