СЭЛЭНГЭ: “Уран сийлбэрийн фестиваль-2023” анхдугаар уралдаан болж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-06 14:27:40

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд “Уран сийлбэрийн фестиваль-2023”  сийлбэрчдийн анхдугаар уралдаан өнөөдөр эхэллээ.

 

Дээрх уралдааныг Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг "Бугант нандин" ХХК-иас санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэж байгаа аж.

 

Улсын чанартай энэхүү уралдаан анх удаа болж буйгаараа онцлог бөгөөд монголын чадварлаг 30 гаруй сийлбэрчид оролцож байна.

 

“Уран сийлбэрийн фестиваль-2023” сийлбэрчдийн анхдугаар уралдаан 3 өдөр үргэлжилж аваргаа тодруулах ажээ.