“Хайрын виз” жүжгийг 17 жилийн дараа шинэчлэн хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн энэ сарын 29-нөөс үзэгчдэд хүргэнэ.
Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр хүргэх гэж буйгаараа онцлогтой.
Тус жүжгийн ерөнхий продюсерээр МУУГЗ Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар МУСТА М.Батболд, ерөнхий зураачаар МУУГЗ Т.Ганхуяг, ассистент найруулагчаар М.Лхагва, дууны найруулагчаар Т.Майдаржав нар ажиллаж байна.
Дүрүүдэд:
Жаргал - МУСТА Т.Сэргэлэн
Цэнгэл - Ц.Жаргалсайхан
Сүндэр - П.Мягмарсүрэн
Ану - Б.Ариунхишиг,
Аав – МУСТА М.Түвшинхүү
Ээж – МУСТА С.Ариунжаргал
Цэнгэл – МУСТА О.Гэрэлсүх /
Зөөгч - И.Дашнамжил, Г.Эрдэнэболд,
Гэрч - МУСТА П.Оюунчимэг
Олны хэсэгт УДЭТ-ын дэргэдэх “Театр” студийн жүжигчид тогложээ.
Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.
Р.Цэцэгбаяр