ГОВЬ-АЛТАЙ: "Pearson english" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-01 16:06:30

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "Pearson english" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжүүлэх англи хэлний багш нар дижитал платформ болон танхим хосолсон арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад хамрагдлаа.


Олон улсын  "Pearson english"  англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжих болсонтой холбоотойгоор төрийн өмчийн ЕБС-ийн V-VI ангид англи хэл заах багш нарт дижитал платформ, заах арга зүйн сургалт зохион байгуулав.

Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг. Иймд төрийн өмчийн ЕБС-ийн англи хэлний багш нарт “Pearson English Connect” дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгааг энэхүү сургалтаар өгөх юм. Түүнчлэн багш нар заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судлах аж.

“Pearson English Connect” дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуйн зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем /сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэйгээрээ онцлог даву талтай юм.

相关新闻