ДОРНОД: Сурагчид "Зэв" сургалтад хамрагдлаа

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2023-08-03 16:17:48



Чойбалсан /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Зэв” хүүхдийн сургалтыг Дорнод аймагт амжилттай зохион байгуулав.

Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ЕБС-ийн 95 сурагч тав хоногийн турш хилийн 0132 дугаар ангид цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцжээ.

Тэд хилийн албаны онцлог, жагсаалын бэлтгэл, зэвсэгтэй харьцах арга ажиллагаа, биеийн тамир, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн анхан шатны мэдлэгийг эзэмшиж, өнөөдөр нутаг буцаж байна.