ДОРНОГОВЬ: "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгээс
ФОТО МЭДЭЭ
Сайншанд /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 102 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жил, Соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадам өчигдөр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр эхэллээ.
Бүжгэн жүжгийн гол болон туслах дүрүүдийг Үндэсний урлагийн их театрын жүжигчид, “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн юм. Х.Ганбаатар санаачилж, цомнолыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Л.Эрдэнэбат, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, бүжиг дэглээчээр Х.Хашхүү, продюсороор УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан ажиллажээ.
Ноён хутагтын амьдралыг
түүний бага залуу нас хийгээд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлсөн оюуны бүтээл
туурвилтай нь хослуулан бүжиг хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн нь шинэлэг бөгөөд
сонирхолтой болжээ.
Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг аймгийн цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа гадаа тоглосон бөгөөд говь нутгийнхан
хийгээд хол ойроос ирсэн зочин гийчэд тухлан үзсэн юм.