УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү тусгай байрт шалгарлаа.
XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Е.Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XIV олон улсын уралдаанд 13 орны 383 дуурийн дуулаач өрсөлджээ.
Тус уралдааны хагас финалд 11 орны 49 дуурийн дуулаач өрсөлдсөн бол сүүлийн шатанд 6 орны 14 дуучныг сонгосон байна.
УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү 2023 оны 5 дугаар сарын 17-21-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулсан ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын XII дахь удаагийн уралдаанд Гран при шагналыг хүртсэн юм.