Халдварт өвчин гарсан аймгийн малыг нутагтаа оруулахгүй гэдгээ мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-13 22:09:51

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас цахим хурал хийлээ. Цахим хурлаар отрын бүс нутгуудаар гадны аймгийн малчдыг оруулахгүй байх асуудлыг Булган аймгийн зүгээс тавьсан хэдий ч улсын хэмжээний отрын бүс нутаг учир оруулах шийдвэртэй байгааг яамнаас мэдэгдлээ.

Гоц халдварт өвчин гарсан аймгуудын малыг оруулахгүй байх асуудалд хатуу байр суурьтай байгаагаа мөн Булган  аймгын зүгээс мэдэгдлээ.

Энэ хуралд аймгийн  Засаг дарга З.Батзориг, ЗД-ын орлогч Ү.Бат-Өлзий, ХАА-н газрын дарга Ч.Амгалан тэргүүтэй холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд  хамрагдлаа. Булган  аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, ургац хураалтын ажил хэвийн  явагдаж байна.

                                                                                                                                                                                    П.Батгям

相关新闻