БАЯНХОНГОР: 150 гаруй албан хаагч 30 техник хэрэгсэлтэйгээр гэмтлийг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-27 07:23:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүчтэй салхи, ширүүн борооны улмаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦТҮС/ ТӨХК-ийн эзэмшлийн Булган аймгаас Хархорин чиглэлийн 100/110 квт-ын  463-487 хүртэлх 24 төмөр бетон тулгуурт гэмтэл гарсныг өмнө мэдээлсэн.


Тэгвэл "ЦДҮС" ТӨХК-ийн зургаан салбараас 150 гаруй албан хаагч 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр гэмтлийг арилгах, унасан тулгуурыг цэвэрлэх ажлыг хийж байна.


Ташрамд, Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын тэмцээн болж буй заалуудад цахилгаан үүсгүүр ашиглаж, тэмцээн хэвийн үргэлжлэх нөхцөл байдлыг бүрдүүлжээ.

相关新闻