БАЯНХОНГОР: Нийт нутгаар хур тунадастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-06 09:07:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эхийн гол, Баянлигээс бусад нутгаар бороо, цас 4-8 цагийн турш үргэлжлэн орж 0-15 мм хэмжээтэй, Алтайн салбар уулсын нутгаар 15-20 см цасан бүрхүүл тогтоод байна.  


Өнөөдөр өглөөний байдлаар Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр, Богд, Баацагаан, Жинст, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал сумын нутгаар бороо, цас орж байна.

Энэ сарын 5-10-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан  мэдээг УЦУОША-наас ирүүллээ.

6, 9-нд уулархаг нутгаар, 7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 7, 9-нд говь болон хээр талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед 18 метр давж ширүүсч явган шороон шуурга шуурна. Бусад нутгаар секундэд 5-10 метр.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +7..+12 градус, говийн нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +12...+17 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

相关新闻