БАЯНХОНГОР: Салхи 24 м/с давж ширүүсэн, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-08 15:20:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгийн УЦУОША-наас ирүүллээ. Маргааш хээр тал болон говийн нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр давж ширүүсч, шороон шуурга шуурна.

9, 13-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно.  Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Ирэх долоо хоногийн ихэнх хугацаанд салхи говийн нутгаар секундэд 10-12 метр, 9, 13-нд хээр тал болон говийн нутгаар 16-18 метр, зарим үед 24 метр давж ширүүсэж шороон шуурга шуурна.

10, 13-нд бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд дулаарч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10...+15 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.

相关新闻