Э.Баттөр бусадтай ярилцаж чадахгүй ч зурсан зурагтаа бүх зүйлсийг шингээдэг

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2022-04-13 16:17:09


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Э.Баттөр 2008 оноос эхлэн  өөрийн сонирхлоороо зураг зурж эхэлсэн бөгөөд эдүгээ 360 гаруй бүтээлийг туурвижээ.


Тэрбээр төрөлхийн ярианы бэрхшээлтэйн улмаас бусадтай ойлголцох боломжгүй ч өөрийн зурсан зурагтаа бүх зүйлсийг шингээж, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг илэрхийлэхийг хүсдэг байна. Түүний бие даасан анхны үзэсгэлэнг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс Арт галерейд “Залуусдаа хүргэх миний  дуу хоолой " нэртэйгээр гаргаж, бүтээлүүдийг нь олны хүртээл болголоо.