Дүүрэг бүр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг сургуультай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлнэ.
Төслийн
хүрээнд БШУЯ-ны харьяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх
төвийг ШУТИС-ийг түшиглэн
байгуулж хоолзүйчийг мэргэшүүлэх, хоолны газрын ажилчдыг чадавхжуулах, нийслэлийн дүүрэг бүрд нэг сургуулийг стандартын шаардлагад
нийцсэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг сургууль
болгох юм.
Дүүрэг
бүрээс сонгосон ЕБС-иудад КОЙКА-гаас томилогдсон судалгааны баг энэ
сарын
14-24-нд ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулж байна.
Төслийн үр дүнд ЕБС-ийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлэх, суралцагч, эцэг эх асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс, ханган нийлүүлэгчид, хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хоол шим тэжээлийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.