Баян-Өлгийд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8-86 хувиар өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-16 16:14:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс тус аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2 дугаар сарын танилцуулгыг гаргалаа.

Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг 7 хоног бүр цуглуулж судалдаг аж.

Танилцуулгад дурдсанаар Баян-Өлгий аймагт үхрийн ястай махны үнэ 2 дугаар сарын байдлаар 10 мянган төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.0 хувиар өсжээ. Мөн хонины махны үнэ 26.1 хувь, ямааны мах 25.7, элсэн чихэр 30.8,  цагаан будаа 4.8, шингэн сүүний үнэ 17.9, А-80 бензиний үнэ 86.4, АИ-92 бензиний үнэ 79.4, дизель түлшний үнэ 67.9, боодолтой өвсний үнэ 15.7 хувиар тус тус өсжээ. Харин гурилын үнэ 2,5 хувиар буурсан.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд улсын хэмжээнд инфляц 14,2 хувьд хүрсэн, бензин шатахууны үнийг чөлөөлсөн зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

相关新闻