“Аялал жуулчлал ба бүргэдийн баяр” эрдэм шинжилгээний бага хурал болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлал ба бүргэдийн баяр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Улаанбаатар хотод болж байна.
Уг эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Казах шувуулахуйн холбоо, Монголын бүргэдчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төвд энэ сарын 12-ны өдөр болох Бүргэдийн баярын хүрээнд зохион байгуулж байна.
Тус хуралд Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан "Бүргэдийн
баярын үүсэл, түүх", Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр "Монгол
орны цармын бүргэдийн судалгаа, өв соёл, ба хамгаалал төсөл", Монголын шувуу хамгаалах төвийн судалгаа хариуцсан
захирал Г.Амархүү "Өндөр хүчдэлийн түгээх 15 кв-ын шугам дахь цармын
бүргэдийн Aquila chrysaetos хорогдол, шийдвэрлэх
боломж", Байгалийн түүхийн музейн Боловсрол, маркетингийн хэлтсийн
дарга О.Соронзонболд "Шувуулахуйн өв соёл ба хамгаалал", Монголын бүргэдчдийн холбооны төлөөлөл Л.Көгершин "Бүргэд
шувуутай холбоотой зан заншил, зан үйл" зэрэг сэдвээр илтгэл тавьж
хэлэлцүүлж байна.