Дартсын аварга шалгаруулах тэмцээнд Баян-Өлгий аймгийн баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод
зохион байгуулсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба
хаагчдын Дартсын аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр
Баян-Өлгий аймгийн баг тамирчид тэргүүллээ.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн
байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд
цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын дунд 2022 онд зохион байгуулах спортын
арга хэмжээнүүд дартсын тэмцээнээр эхэлжээ. Уг тэмцээнд 21 аймаг,
нийслэлээс 62 байгууллагын эрэгтэй 102, эмэгтэй
80 тамирчин оролцсон аж.
Тус тэмцээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн
газрыг төлөөлөн оролцсон Шүүхийн харуулын цагдаа, дэд ахлагч Х.Бекнур, бичиг
хэргийн эрхлэгч Д.Сайханцэцэг нар нийлбэр оноогоор тэргүүлсэн
байна.
Тамирчдын шагналыг Цагдаагийн газрын дарга,
хошууч Т.Танат гардуулан өгч, баяр хүргэлээ.